| | USD/MNT 0₮
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дууслаа. Хурлаас гарсан шийдвэрийн ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулж байна. Тэрбээр "Засгийн газраас ААН болон ажилчдыг НДШ-ээс чөлөөлөх журмыг баталлаа. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудыг НДШ-ийн чөлөөлөлтөд хамруулна.
Үүнээс гадна сайн дурын даатгуулагчдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, НДШ-ээс чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, иргэн өөрөө 420 мянган төгрөгөөс дээш үнийн дүнгээр НДШ-ийг төлөх бол бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилтээ хийлгэх боломжтой.
ШУУД ҮЗЭХ:
С.Чинзориг: Хувийн хэвшлийнхэн болон сайн дурын даатгуулагчид НДШ-ийн чөлөөлөлтөд хамрагдана