| | USD/MNT 0₮

Б.Батзоригийг гишүүнээс чөлөөлөх саналыг нууцаар хураалаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарласан байна.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол УИХ-ын гишүүн Б.Батзоригтыг гишүүнээс чөлөөлөх асуудлыг мөн хэлэлцлээ.

Уг асуудлаар нууц санал хураалт явуулах тооллогын комиссыг Ёсзүйн хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулав. Ингээд нууц санал хураалт авч дууссан. Санал хураалтын дүнг үдээс хойш 15.00 цагт танилцуулахаар чуулганы хуралдааныг завсарлууллаа.

 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх саналыг нууцаар хураалаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.