Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ж.Бямбадорж, Б.Батзоригт хоёрыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэнэ
УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэнэ. Үүнд:
1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
3.Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал;
4.Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал;
5.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
6.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
8.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэн.
Мөн өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж болон УИХ-ын гишүүн Б.Батзоригт нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.
УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэнэ.