| | USD/MNT 0₮

С.ЧИНЗОРИГ:ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ НАРТ 200 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОХГҮЙ

Коронавирусийн улмаас манай улсад үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Холбогдох журмыг ХНХЯ болон Сангийн яам хамтран боловсруулжээ.

Журмыг Засгийн газрын ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд батлах юм байна.

Энэ талаар ХНХЯ-ын сайд С.Чинзориг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Гаргасан журмыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгсдийг нийгмийн даатгалаас зургаан сар чөлөөлнө. Төлснөөр бичилт хийх, нийгмийн даатгал төлсөн хугацаа тасалдахгүй байх журмуудыг тусгасан. Ингэхдээ ажилтан албан хаагчдын сүүлийн хоёр сарын цалингийн дунджаар тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх юм.  

Харин 200 мянган төгрөгийг Засгийн  газрын хуралдаанаар баталсан тохиолдолд олгож эхэлнэ.

Тодруулбал, “COVID-19”-ийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор журамд тусгасан. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт олгохгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгч нь ажилгүйдлийн даатгал төлдөггүй” гэлээ.

Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт олгохгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгч нь ажилгүйдлийн даатгал төлдөггүй
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.