| | USD/MNT 0₮

П.ГАЛИНДАВ:С.ЭРДЭНЭ ДАРГА БОЛСНООС ХОЙШ АРДЧИЛСАН НАМ БОХИР МӨНГӨНД ЖИВСЭН

АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндав өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр намын дарга С.Эрдэнийн хууль бус үйлдлийг нь шүүмжилж,Үндсэн хуулийн цэцэд өгч байгаагаа мэдэгдлээ. 

Тэрбээр “Өнөөдрийн нийгэмд онцлох сэдэв болсон АН-ын санхүүгийн схемийн талаар мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн хугацаанд манай хөдөлгөөний зүгээс улстөрд болоод байгаа болж бүтэхгүй талаар шүүмжилж ирсэн. Ялангуяа сүүлийн үед сэдэв болоод байгаа АН-ын 100 сая төгрөгийн асуудал буюу МАН дээр хэрэгжиж байсан 60 тэрбум төгрөгийн асуудал шиг манай нам дээр мөнгөний бохир схем бий болчихоод байна.

С.Эрдэнэ даргад манай хөдөлгөөний зүгээс удаа дараа энэ үйлдээ зогсоо гэж албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл гүрийсээр байгаад АН-ын нэр хүндийг сонгуулийн өмнө ямар байдалд хүргэснийг та бүхэн харж байгаа байх.

Мөн 100 сая төгрөгийн асуудлаас болж АН сонгуульд орох эсэх нь эргэлзээтэй боллоо. Тиймээс 100 сая төгрөгийн асуудлын АН-ын Үндэсний бодлогын хороогоор хүчингүй болгоё. Үүнийг санаачилж, АН-ыг Үндсэн хууль зөрчих хэмжээнд хүргэсэн С.Эрдэнэ даргыг ажлаа өгөхийг шаардаж байна. Түүнчлэн намыг даргыг ҮХЦ-д өгч хууль зөрчсөн асуудлаар УИХ-ын бүрэн эрхээс нь татах болно. Мөн намын даргаас нь сонгуулийн өмнө чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байна.

С.Эрдэнэ дарга ҮХ-ийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Мөн Улстөрийн намын тухай хуулийн зүйл заалтыг ч зөрчсөн байгаа юм. Тиймээс энэ асуудлаар нь цэцэд хандсан. Хууль журмынхаа дагуу тогтоож УИХ-д хүргэх байх гэдэгт итгэж байна. Монголын төр болон сонгуулийг булангартуулж байгаа С.Эрдэнэ мэтийн хүмүүс их хуралд нэр дэвших эрхгүй юм. Манай нам бохир мөнгөнд живсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Дүүргийн Засаг дарга хийж байхдаа Улаанбаатар хотын бүх газрыг зарсан. Намын дарга болоод албан тушаал зарсан. Одоо сонгууль дөхөөд ирэхээр УИХ-ын суудлыг үнэлээд зарсан нь хууль зөрчсөн үйлдэл юм шүү” гэлээ.

Шууд үзэх: 

С.Эрдэнэ дүүргийн Засаг дарга хийж байхдаа Улаанбаатар хотын бүх газрыг зарсан. Намын дарга болоод албан тушаал зарсан. Одоо сонгууль дөхөөд ирэхээр УИХ-ын суудлыг үнэлээд зарсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.