| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр Ардчилсан намын зүгээс цар тахалтай холбоотойгоор дөрөв дэхь тогтоолын төсөл, саналыг УИХ болон Засгийн газарт хүргүүлж байна. Удаа дараагийн хүргүүлсэн санал санаачлага тогтоол, хуулийн төслүүдийг эрх баригчид үл ойшоосон байдалтай хандаж, хайхрахгүй байгааг онцлон хэллээ.
Мөн “Энэ цаг үед цар тахалтай тэмцэх асуудал нь аль нэг намын улс төржих зүйл биш, улс орны болон үндэсний аюулгүй байдлын асуудал учир бүх улс төрийн намууд, улстөрчид, ард иргэд, ААН-үүд гээд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа, амьдарч байгаа бүхэнд хамаатай зүйл юм” гэв. Ийнхүү “Гадаад улсад хүнд нөхцөл байгаа монгол улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай Монгол улсын их хурлын тогтоолын төсөл”-ийг танилцууллаа. Тогтоолын төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ГАДААД УЛСАД ХҮНД НӨХЦӨЛД БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Нэг. Тогтоолын төсөл боловсруулах үндэслэл, шаардлага
Дэлхий дахинаа тархаад байгаа короновирус цар тахлын улмаас дэлхийн олон улс орон хөл хорио тогтоох, агаарын хилээ хаах, зарим улс орон халдварын тархалт өндөр, хүнд нөхцөлд байгаагийн улмаас нэн тэргүүн ээлжид өөрийн улсын иргэддээ анхаарч, халдвар авсан гадаад улсын иргэдийг эмнэлгүүд авах эсэх нь тодорхойгүй зэрэг хүнд асуудлууд үүсч байна.
Манай Улс энэ цар тахлыг даван туулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч гадаад улсад олон шалтгааны улмаас түр хугацаагаар зорчсон ч эх орондоо эргэн ирж чадахгүй гацсан маш олон иргэн байр, хоол унааны мөнгөний хувьд хүнд байдалд орсон маш олон иргэд байна. Олон иргэд нисэх онгоцны буудалд олон хоног өнгөрүүлж байгаа талаар ч өгүүлэмж байна.
Түүнчлэн Гадаад Улсад суралцаж байгаа иргэдийн хувьд оюутны байруудыг нь тусгаарлах байр болгох зорилгоор гадаад оюутнуудыг дотуур байрнаас нь гаргасан, ажил эрхлэх боломжгүй, олдохгүй байгаа зэрэг шалтгаанаас нэн хүнд нөхцөлд орсон олон оюутнууд байна.
Эх орондоо иргэн ирэх хүсэлт гаргасан иргэдийг эх орондоо тусгай үүргийн онгоцоор авч ирж байгаа боловч тусгай үүргийн онгоц очих боломгүй улс орнуудад байгаа Монгол улсын иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд тэдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89 иргэн байгаа бөгөөд цаана нь эх орондоо ирэх хүсэлтээ хаана гаргах, хэнд хандахаа мэдэхгүй, тухайн улсад суугаа элчин сайдын яамтайгаа холбоо барьж чадахгүй зэрэг олон шалтгаантай иргэд байна.
Гадаадад хүнд нөхцөлд орсон иргэдээ төр эдийн засгийн хувьд дэмжих, туслах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж байна.
Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсгээр Гадаад Улсад суралцаж байгаа болон түр хугацаагаар зорчиж тухайн улсдаа короновирус цар тахлын улмаас хөл хорионд гацсан Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс авах арга хэмжээний талаар, хоёр дахь хэсгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, танилцуулах зэрэг асуудлыг зохицуулахаар тусгасан.
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал.
Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзэж байна. Харин ч гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэдийнхээ эрхийг хамгаалж, эдийн засгийн болон сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.
Судалгаагаар манай улсын 200 000 орчим иргэн байна гэж тооцоод үүнээс зайлшгүй тусламж, дэмжлэг шаардлагатай 50 000 орчим иргэдэд сарын 500 ам.долларын хүнсний болон амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад зориулж тусламж дэмжлэг үзүүлнэ гэж тооцвол сард 25 000 000 ам.доллар буюу 69 тэрбум 535,5 сая төгрөгийн (USD 2,781.42 - 2020/4/9) тооцоо гарна. Хэрэв хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ олгох юм.
Дөрөв. Төсөл нь Монгол Улсын бусад хуультай хэрхэн уялдах, цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хуулийн талаарх санал
Тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн Хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, болон бусад хууль тогтоомжуудтай нийцнэ.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан ямар нэг хуулийг хүчингүй болгох, шинэ хуулийн төсөл санаачлах шаардлагагүй.
ХУУЛЬ САНААЧЛАГЧ
ГАДААД УЛСАД ХҮНД НӨХЦӨЛ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Дэлхий дахинаа тархаад байгаа короновирус цар тахлын улмаас дэлхийн олон улс орон хөл хорио тогтоох, агаарын хилээ хаах, зарим улс орон халдварын тархалт өндөр, хүнд нөхцөлд байгаагийн улмаас нэн тэргүүн ээлжид өөрийн улсын иргэддээ анхаарч, халдвар авсан гадаад улсын иргэдийг эмнэлгүүд авах эсэх нь тодорхойгүй зэрэг хүнд асуудлууд үүсч байна.
Манай Улс энэ цар тахлыг даван туулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч гадаад улсад олон шалтгааны улмаас түр хугацаагаар зорчсон ч эх орондоо эргэн ирж чадахгүй гацсан маш олон иргэн байр, хоол унааны мөнгөний хувьд хүнд байдалд орсон маш олон иргэд байна. Олон иргэд нисэх онгоцны буудалд олон хоног өнгөрүүлж байгаа талаар ч өгүүлэмж байна.
Түүнчлэн Гадаад Улсад суралцаж байгаа иргэдийн хувьд оюутны байруудыг нь тусгаарлах байр болгох зорилгоор гадаад оюутнуудыг дотуур байрнаас нь гаргасан, ажил эрхлэх боломжгүй, олдохгүй байгаа зэрэг шалтгаанаас нэн хүнд нөхцөлд орсон олон оюутнууд байна.
Эх орондоо иргэн ирэх хүсэлт гаргасан иргэдийг эх орондоо тусгай үүргийн онгоцоор авч ирж байгаа боловч тусгай үүргийн онгоц очих боломгүй улс орнуудад байгаа Монгол Улсын иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.
2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд тэдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй 89 иргэн байгаа бөгөөд цаана нь эх орондоо ирэх хүсэлтээ хаана гаргах, хэнд хандахаа мэдэхгүй, тухайн улсад суугаа элчин сайдын яамтайгаа холбоо барьж чадахгүй зэрэг олон шалтгаантай иргэд байна.
Одоогоор гадаадад олон улс оронд Монгол Улсын 180 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс БНСУ-д хамгийн олон нь буюу 50 мянга орчим нь амьдарч байна гэсэн тоон мэдээлэл байна. Мөн Европын улсад 40 гаруй мянга, АНУ-д 40-50 мянга орчим монголчууд байна гэсэн албан бус тоо бий.
Дэлхий даяар 60000 гаруй Монгол оюутнууд суралцдаг гэсэн албан бус тоо байдаг.
Тухайлбал, БНСУ-д 11000, БНХАУ 12000 гаруй, ОХУ 5000 гаруй, Австрали улсад 4000, Япон 3500, АНУ-ын 3000 орчим, Канад 1000 орчим оюутнууд суралцаж байна.
Манай улсын 200 000 орчим иргэн байна гэж тооцоод үүнээс зайлшгүй тусламж, дэмжлэг шаардлагатай 50 000 орчим иргэдэд сарын 500 ам.долларын хүнсний болон амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад зориулж тусламж дэмжлэг үзүүлнэ гэж тооцвол сард 25 000 000 ам.доллар буюу 69 тэрбум 535,5 сая төгрөгийн (USD 2,781.42 - 2020/4/9) тооцоо гарна. Хэрэв хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ олгох юм.
Тогтоолын төслийг батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзэж байна. Харин ч гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэдийнхээ эрхийг хамгаалж, эдийн засгийн болон сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.
Тогтоолын төсөл нь Монгол Улсын Үндсэн Хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, болон бусад хууль тогтоомжуудтай нийцнэ.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан ямар нэг хуулийг хүчингүй болгох, шинэ хуулийн төсөл санаачлах шаардлагагүй
ХУУЛЬ САНААЧЛАГЧ
ТӨСӨЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны…. дугаар сарын
ГАДААД УЛСАД ХҮНД НӨХЦӨЛ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Короновирус цар тахлын улмаас гадаад улсад хөл хорио болон олон улсын нислэг түр зогсоосонтой холбогдуулан хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Х.Нямбаатар/, энэ тогтоолын хэрэгжилтийн талаар Улсын Их хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/ нарт тус тус даалгасугай.