| | USD/MNT 0₮

Саарал жагсаалтад орсон асуудлаар Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг огцруулахаар болов

 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанк"-ны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах шаардлага тавилаа.

Тэднийг албан тушаалаас нь огцруулж, хариуцлага тооцох болсон шалтгаан нь Монгол Улс саарал жагсаалтад орсон явдалтай холбон тайлбарлалаа.

Манай улс саарал жагсаалтад албан ёсоор орсноос болж дотоод төдийгүй гадаадад эдийн засгийн нөхцөл байдал хүндрэл үүссэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов.

Тэрбээр “Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудал бол холбогдох албан тушаалтнуудтай холбоотой. Ийм байдалд хүргэсэн нь хаа хаанаа хариуцлага сахилга бат алдагдсаны шинж. Тиймээс эдийн засгийн байдлаараа хариуцлагагүй хандсан дээрх удирдлагуудад хариуцлага тооцно. Ойрын хугацаанд бүрэн эрхийг нь огцруулах асуудлыг шийдвэрлэнэ. Өмнө нь олон санал гомдол ирдэг. Тэр болгонд С.Даваасүрэн захирлыг алдаагаа засаад явах байх гэж итгэл хүлээлгэж байсан. Саарал жагсаалтын асуудлаар хоёр гурван долоо хоногийн өмнө хуралдахад та нар арга хэмжээ авч ажиллахгүй байгааг сонссон шүү. Саарал жагсаалтад орвол өөрсдөө хариуцлага тооцно шүү гэдгийг анхааруулсаар байтал сая орчихлоо.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд үүрэг даалгавар өгсөн. Мөн бүрэн эрхийнх нь асуудлаар хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, банкинд болоод төрд итгэх итгэлийг сэргээх зорилгоор хариуцлага тооцно” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанк"-ны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах шаардлага тавилаа.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.