| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өчигдөр шинээр 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Өчигдөр манай улсад нэг тохиолдол нэмэгдсэн бол шинээр 13 тохиолдол шинээр нэмэгджээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд эмнэлгээс гарлаа. Эмнэлгээс гарсан дөрвөн иргэнийг тусгаарлаж, давтан шинжилгээ авсан ч сөрөг гарсан. Нийтдээ 5 хүн эмнэлгээс гарсан гэсэн үг. Өчигдөр 502 хүний шинжилгээ хийсэн. Сөүлээс ирсэн 260 хүнд халдвар илрээгүй.

Ингээд ОХУ-наас ирсэн иргэдэд шинжилгээ хийгдсэн бөгөөд өчигдөр шинээр 13 тохиолдол илэрлээ. Дархан-Уул аймагт нэг бүртгэгдснийг авчирч эмчилгээ эхлүүлсэн. Бусад нь Улаанбаатар хотод тусгаарлагдсан байна. Биеийн байдал нь тогтвортой байгаа. Сэжигтэй гэж үзсэн 20 хүнээс нэг тохиолдол халдвартай нь батлагдсан. Ойрын хавьтал бүхий хүмүүсийг нь илрүүлж тусгаарласан" гэлээ. 

 

Шинээр 13 тохиолдол нэмэгдлээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.