| | USD/MNT 0₮

ЗАХЫН ХОРООЛОЛД ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРААГҮЙ БАЙНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ирэх дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурна гэсэн мэдээллийг өгч байсан юм. Мөн өнгөрөгч баасан гарагт УИХ-н дарга Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 300 төгрөгөөр бууруулах тухай мэдэгдсэн билээ.

Тэгвэл өчигдрөөс эхэлж шатахуун импортлогчид шатахууны үнээ 300 төгрөгөөр буулгаж эхэлсэн байгаа юм.

Гэвч захын хороолол буюу алслагдсан дүүрэг хороодод шатахууны үнэ буураагүй байна. Дээрээс чиглэл ирээгүй. Хэзээнээс эхэлж буурахыг мэдэхгүй байна гэв.

Харин эх сурвалжийн хэлснээр аажмаар үнийг бууруулна. Тэгэхээр хэд хоногоос захын хорооллын ШТС-иуд шнээ буулгачихна гэлээ.

Шатахуун үнэ 300 төгрөгөөр буурч эхэллээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.