| | USD/MNT 0₮

ЭНЭ ЖИЛ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ ГИШҮҮД ХЭН БЭ

Монгол ардын намын Нарийн бичгийн дарга Д.Амарсайхан өнгөрсөн нэгдүгээр сард хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдсон гишүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг ярилцана” гэж ярьж байсан удаатай.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийг нэр дэвшүүлэхгүй байхаар мэдэгджээ. Нам нь ийм шийдвэр гаргаж байгаа болохоор тэд нэр дэвшинэ гэж мөрөөдөөд ч нэмэргүй юм. 

Тэгвэл энэ сангаас ямар гишүүд зээл авсан бэ гэдэг нь тодорхой болсон. Одоогоор дөрвөн гишүүнийг яллагдагчаар татаж, хоёрт нь яллах дүгнэлт үйлдэхэд бэлэн болсон байгаа юм.

Тодруулбал, сайд асан Б.Батзоригт өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгаа бол Нийслэлийн прокурорын газраас хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн. Тэднийг “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” тул албадан ирүүлэх хүсэлтийг гаргасан ч шүүх зөвшөөрөөгүй юм.

Тэгвэл эдгээр УИХ-ын гишүүд энэ оны сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа байна.

Тухайлбал, ЖДҮХС-тай холбоотой асуудалд 49 гишүүний нэр холбогдсон ч 15-ынх нь хэрэг цагаадсан байдаг юм. Харин бусдынх нь хэрэг яасан нь мэдэгдэхгүй таг чиг болж, энэ хэрэгт ганц хүн хариуцлага үүрээд өнгөрөх нь тодорхой болсон юм.Тэр нь сайд асан Б.Батзоригт. Түүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд очсон байгаа бөгөөд гэм буруутай эсэхийг нь шүүх хурлын тов товлогдсон байгаа. 

Харин хуулийн хариуцлага хүлээгээгүй ч улстөрд хариуцлага хүлээлгэж, нэр холбогдсон ЖДҮ-чин гишүүдийг энэ удаад Ерөнхий сайд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ.

ЖДҮ-д нэр холбогдсон гишүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.