| | USD/MNT 0₮

Ноолуурын үнэ Говьсүмбэр, Дархан-Уул, Төв аймагт хамгийн их буюу 70 мянган төгрөгийн үнэтэй байна

Энэ жил малчид ноолуураа нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр худалдаална гэдгийг салбарын сайд Ч.Улаан мэдэгдсэн ч өнөөдөр бодит байдал дээр дээрх үнээр авч байгаа аймаг алга.

Малын аж ахуйн бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллээр цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Говьсүмбэр, Дархан-Уул, Төв аймгуудад хамгийн их буюу 70 мянган төгрөг, Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 42 мянган төгрөг байна.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2020 оны 3 дугаар сард үхрийн 2 метрээс дээш урттай шир 4.1 мянган төгрөг, ямааны цагаан ноолуур кг-ын үнэ 58.3 мянган төгрөг байна.

Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2020 оны 3 дугаар сард боодолтой өвсний (20кг) үнэ Дундговь аймагт хамгийн их буюу 13.5 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 4.5 мянган төгрөг байна.

 

Малын аж ахуйн бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллээр цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ Говьсүмбэр, Дархан-Уул, Төв аймгуудад хамгийн их буюу 70 мянган төгрөг, Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 42 мянган төгрөг бай
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.