| | USD/MNT 0₮

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЭГҮЙ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийхдээ даваа гаригаас эхлэн автомашиныг тэгш, сондгойгоор явуулахаар зохицуулалт хийнэ гэж мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ шийдвэр албажаагүй бөгөөд Засгийн газар болон НЗДТГ-аас дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бөгөөд автомашиныг замын хөдөлгөөнд хэвийн оруулна хэмээн залруулсан юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд “Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу аймаг, нийслэлийн тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хязгаарлах бичгийг энэ сарын 10-ны өдөр хүргүүлсэн байгаа. Яг өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлээс тэгш, сондгойгоор явуулах шийдвэр гараагүй.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нь хариуцсан нутаг дэвсгэртээ захиргааны арга хэмжээ гаргуулан мөрдүүлэх эрхтэй байдаг. Гэхдээ аль нэг аймгийн удирдлагаас автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гараагүй байна. Нийслэлийн иргэдийн хувьд хуучин журмаараа замын хөдөлгөөнд оролцоно. Тээврийн хэрэгслийн тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй” гэсэн юм.

Нийслэлийн иргэдийн хувьд хуучин журмаараа замын хөдөлгөөнд оролцоно. Тээврийн хэрэгслийн тэгш, сондгой хязгаарлалт хийхгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.