| | USD/MNT 0₮

Г.БАЯСГАЛАН:ЧИНГИС ХААН БАНКИНД БАЙРШУУЛСАН 27 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА ТУЛ ШҮҮХЭД ӨГСӨН

 
"Иргэдийн" гэх тодотголтой “Чингис хаан” банкны үйл ажиллагаа доголдоод гурван сар болж байгаа талаар харилцагчид нь мэдээлсэн билээ. 
 
Тус банкинд байршуулсан мөнгөө хадгалуулсан харилцагчид мөнгөө авч чадахгүй байгаа тул хэд хэдэн удаа шаардах бичиг өгч, хуулийн байгууллагад хандсан байгаа юм.
 
Зарим нэг харилцагч компанид өдөрт 200 мянган төгрөг гаргаж өгөхөөс өөр санхүүгийн чадамжгүй болсон уг банкны удирдлагуудын хэлдгээр “Удахгүй харилцагчдынхаа мөнгийг бүтэн бүрнээр нь гаргаж өгнө. Монголбанкнаас зээл авахаар хүсэлтээ өгсөн. Хариу удахгүй гарна” гэж улиглахаас өөрийг хийж чадахгүй байгаа ажээ. Одоо бүүр сүүлдээ олдох ч үгүй удирдлагууд нь зугтааж, шаардах бичгийнхээ хариуг авах гэж очсон харилцагчдад хаалга үүдээ тайлж өгөхөө больжээ. 
 
Түүнээс гадна тус банкинд Эрүүл мэндийн даатгалын 30 тэрбум төгрөг эргэлдэж байгаа бөгөөд төр мөнгөө авч чадахгүй байдалд оржээ.
 
ЭМНДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржид давуу байдал олгон, ЭМД-ын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банканд байршуулсныхаа хариуд энэ оны IV/30-наас VIII/31 хүртэлх хугацаанд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож, зургадугаар сарын 3-нд 15.6 сая,  долдугаар сарын 1-нд 25.8 сая, 18-нд 13.6сая , наймдугаар сарын 22-нд 8.9 сая, есдүгээр сарын 9-нд 22.1 сая гэх байдлаар нийт 86.2 сая гаруй төгрөгийг бэлнээр авсан нь тогтоогдож улмаар хууль хяналтын байгууллагад шалгуулж, шүүхээр хэргийг нь хялбаршуулсан замаар шийдвэрлэсэн байгаа юм.
 
Түүнийг авлига авсных нь төлөө 30 сая төгрөгөөр торгож, төрийн байгууллагад ажиллах эрхийг нь  2 жилээр хассан юм. Гэхдээ авлигад авсан 86 сая төгрөгөөр улсын орлого болгох ёстой аж.
 
Тэгвэл тус банкинд байршуулсан 30 гаруй тэрбум төгрөгөө ЭМНДЕГ буцааж авсан уу.
 
Энэ талаар тус газрын дарга Г.Баясгалангаас тодруулахад “Би өнгөрсөн жилийн есдүгээр сард ажлаа хүлээн авсан. Тус банкинд 30 тэрбум биш 27 тэрбум төгрөг байгаа юм билээ. Бид авах гэсэн боловч мөнгийг гаргаж өгөхгүй байгаа тул иргэний хэргийн шүүхэд мөнгөө олж авахаар хандсан байгаа. Шүүхийн зарчим, замаар энэ мөнгө эргээд олдох байх” гэлээ. 

Дашрамд дуулгахад тус банкинд сангийн мөнгө байршуулахыг хориглосон шийдвэрийг шүүхээс гаргасан байгаа юм

Тус газрын дарга Г.Баясгалангаас тодруулахад “Би өнгөрсөн жилийн есдүгээр сард ажлаа хүлээн авсан. Тус банкинд 30 тэрбум биш 27 тэрбум төгрөг байгаа юм билээ. Бид авах гэсэн боловч мөнгийг гаргаж өгөхгүй байгаа тул иргэний хэргийн шүүхэд мөнгөө олж авахаар хандсан байгаа. Шүүхийн зарчим, замаар энэ мөнгө эргээд олдоно” гэлээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.