| | USD/MNT 0₮

МОСКВАД ХАЛДВАР АВСАН ХОЁР ОЮУТНЫГ ХАВЬТАЛД ОРУУЛАЛГҮЙГЭЭР АВЧИРЧЭЭ

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 276 монгол иргэнийг Алтанбулаг боомтоор өчигдөр оруулж ирж, тусгаарлах ажиллагааг УОК-оос зохион байгуулав. Тэдний олонхи нь буюу 110 нь ОХУ-д сурдаг оюутнууд байгаа юм. 

ОХУ-ын Буриад улсын Засгийн газар манай иргэдийг Эрхүү хотоос Алтанбулаг-Хиагт боомтод дөрвөн автобусаар хүргэжээ. Дээрх иргэдийн 100 гаруй нь Москва, 90 орчим нь Эрхүү, 60 орчим нь Улаан-Үдэд суралцдаг оюутан юм байна. 

ХӨСҮТ-өөс оношлуурын баг явуулж, хилийн боомтод ажиллуулсан. Мөн хилийн 0101 дүгээр анги, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид ажиллажээ. Тэдгээр иргэдийн 100 гаруйг нь Дархан-Уул аймагт, үлдсэн иргэдийг Улаанбаатар хотод авчирсан бөгөөд 21 хоног тусгаарлахаар болжээ. 

Дашрамд дуулгахад, манай улсын хоёр оюутан коронавирусийн халдвар авсан бөгөөд тэднийг ч хавьталд оруулахгүйгээр авчирна гэдгийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэлсэн юм. 

Коронавируст халдвар Ковид-19-аас шалтгаалсан энэ цаг үе, нөхцөлд ОХУ-д сурч байгаа монгол оюутнууд эх орондоо ирэх боломжоор хангаж тээвэрлэж өгсөн жолооч нар, Монгол Улсаас ОХУ-д сууж буй консулийн ажилтнуудад талархал илэрхийлж байна. Эх орондоо тавтай морил, эрүүл энх байгаарай.

 

 

Москвад суралцдаг манай улсын хоёр оюутнаас коронавирусийн халдвар илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.