| | USD/MNT 0₮

ТӨРИЙН ХУУЛЬ ДҮРМИЙГ ҮЛ БИЕЛҮҮЛЭГЧ Г.ЗАГДААГ ӨЧИГДӨР ОРОЙ БАРИВЧИЛЛАА

“Зөв амьдрах ухаан” ТББ-ы тэргүүн Г.Загдааг өчигдөр орой 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид баривчилсан байна. Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байгаа ажээ. 

Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт иргэн Д.Халиунаа Г.Загдаа болон “Зөв амьдрах ухаан” ТББ-ын нийгмийн ажилтнуудад хүчирхийлүүлж байсан гэх тэргүүтэй зүйлсийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан ярьсан нь олны анхаарлын төвд ороод байсан юм.

Мөн тус төвд эрх нь зөрчигдөж ээж аавтайгаа хамт байж чадахгүй байгаа дөрвөн хүүхдийг нэгийг нь өнгөрсөн долоо хоногт төр хамгаалалтандаа авсан бол өчигдөр орой иргэн Сандагдоржийн гурван хүүхдийг ийнхүү цагдаагийн байгууллагаас авчээ. 

Иргэн Г.Загдааг төрийн хууль ёс биелүүлдэггүй, цагдаагийн алба хаагчдыг хэл амаараа доромжилж зодсон гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм. 

“Зөв амьдрах ухаан” ТББ-ы тэргүүн Г.Загдааг өчигдөр орой 19.00 цагийн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид баривчилсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (36)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.