| | USD/MNT 0₮
Улсын Онцгой комиссоос сахилга, хариуцлагыг чангатгах шийдвэрийг гаргалаа-
Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Улсын Онцгой комиссын өмнөх 15 удаагийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин комиссын гишүүдэд үүрэг, чиглэл өгөв. Түүнчлэн энэ сарын 17-ны өдөр БНСУ-руу үйлдэх захиалгат нислэгийг түр хойшлууллаа. Дээрх нислэгийг тусгаарлах байр болон бусад бэлтгэл ажил бүрэн хангасаны дараа буюу 4 дүгээр сард багтаан зохион байгуулах үүрэг чиглэл өглөө. Цаашид зөвхөн гэрээт нислэгтэй орон руу захиалгат нислэг үйлдэх ба нислэгийн хуваарийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэнэ.
Сүүлийн үед иргэдийн дунд амны хаалт хэрэглэхгүй байх, олон нийтийн газраар явах зэргээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхаарал, сэрэмж суларч байгаа тул иргэдийн сахилга, хариуцлагыг чангатгах шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргалаа. Тухайлбал,
Улсын Онцгой комисс ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор өнөөдөр буюу энэ сарын 11-ний өдөр зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.
УОК: Зөвхөн амны хаалт хэрэглэсэн хүнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйлчилдэг хатуу журам тогтооно