| | USD/MNT 0₮

НИЙСЛЭЛИЙН ЭХ, ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ ЗУРГАДУГААР САРД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийн барилгын санхүүжилтийг улсын төсөвт суулгаж шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг мөн Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлэнд хамруулж, Сангийн яам болон Эрүүл мэндийн яамтай хамтарсан гэрээ байгуулсан байна. 
Энэ хүрээнд 10 орчим сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга хогшлоор хангах асуудал уг гэрээнд тусгагдсан байна.
Нийт 32.250 м2 талбайтай, 2.4 га газарт гадна тохижилтын ажил хийгдсэн, 300 гаруй автомашины зогсоол бүхий Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг нь 880 өрөөтэй, төрөх эмэгтэйчүүдийн 160, хүүхдийн 140 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм. 
Түүнчлэн тус эмнэлэг нь коронавируст “Ковид-19” халдварын үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр 1600 хүртэл ор дэлгэж, тусгаарлах байр болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжтой ажээ. 
Салбарын сайд болон нийслэлийн удирдлагуудын зүгээс эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн бөгөөд ирэх зургадугаар сард багтаан үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭХ, ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ ЗУРГАДУГААР САРД БАГТААН АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.