| | USD/MNT 0₮

Д.Нарангэрэл: COVID19-ийн улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Сүүлийн 24 цагийн дотор КОВИД-19 вирусийн халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт 1,698,323 хүн өвчилж, 102,696 хүн нас барсан. 376,254 эдгэрч, 1.2 сая хүн энэхүү өвчинтэй тэмцэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдаж байна. Өвчлөл АНУ, Итали, Иран, Испани, Герман, Турк зэрэг улсуудад голомтлон тархсаар байгаа. Азийн улсуудаас БНСУ, Япон хоёр улс анхаарал татаж байна. Японд 589 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Харин БНСУ-д шинээр 30 тохиолдол бүртгэгджээ. 

ОХУ-д өвчлөл нэлээд хурдацтай тархаж, 1786 хүн шинээр өвчилсөн бол 98 хүн нэмж нас барсан. Нийт тохиолдлын тоо 11 мянга давлаа. Иймд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх долоо хоногоос хөл хорионы дэглэмийг чангатгаж, ажлын үнэмлэхээрээ л гадагш гарах боломжтой болгож байгаа юм. 

Харин манай улсын хувьд 16 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн. Үүнээс дөрөв нь эдгэрч ажиглалтад байгаа бол 12 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Шинээр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Ажиглалтад 1425 хүн байгаа" гэлээ.

Д.Нарангэрэл: COVID19-ийн улмаас нас барсан хүний тоо 100 мянга давлаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.