| | USD/MNT 0₮

Д.ЦОГТБААТАР:КАЛИФОРНИ МУЖИЙН САЙПАН АРАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАЛУУСЫГ АВАХ ТАЛААР СУДАЛЖ БАЙНА

Өнөөдрийн шуурхай штабын хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцсон юм.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд УОК, МИАТ компанитай хамтраад нийт арван чартер нислэг хийсэн байна. Тухайлбал, Сөүл, Токио, Берлин Истанбул зэрэг хотоос иргэдээ авсан.

УОК-иос өмнө нь ярьсанчлан таван шалгуур үзүүлэлтийг хангасан  хүмүүсийг эхний ээлжид татаж авсан. Сөүлд эмчлүүлэх гээд очсон монгол хүмүүс олон байдаг учраас таван шалгуур үзүүлэлтээр сонгогдсон хүмүүс онгоцны дүүргэлтийг хэдхэн цагийн дотор дүүргэдэг.

Хамгийн эхний нислэг буюу Сөүлээс иргэдээ татаж авахдаа Элчин сайдын яаман дээр хүмүүс биеэр ирж бүртгэж байсан. Харин Сөүлийн Элчин сайдын яамнаас олон хүн цуглараад байхаар халдвар гарах эрсдэлтэй өөр арга хэмжээ ав гэсэн учраас онлайнаар бүртгэж эхэлсэн.

Ингээд таван шалгуур үзүүлэлт бүр дээр таван утас гаргаад жагсаалтыг МИАТ компанид өгч байсан. Эхнээсээ бүртгэгдсэн 500 гаруй хүмүүс ар  араасаа эх орондоо ирсэн. Өчигдөр БНСУ-аас ирсэн 260 хүний бүртгэл эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа гэхэд суудал дүүрэх жишээний.

Харин Европын нислэгт тийм олон хүн хамрагдаагүй. БНСУ-тай харьцуулахад хамаагүй бага хүнтэй байсан учраас 16-17 суудал сул ирсэн. Тиймээс өөр улсаас дамжиж өөр орноос хүмүүс онгоцонд хамт ирсэн. Үүгээр дамжиж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж орж ирсэн. Яг ийм журмаар Берлинээс нэг оюутан ирсэн.

Элчин сайдын яам байгаа газарт бүртгэлээ хийж хүмүүсээ авч байгаа. Нийтдээ 1800 гаруй иргэнээ татаж авсан байна.

Халдвар гарснаас хойш галт тэрэг болон тусгай үүргийн нислэгээр 6000 гаруй иргэн эх орондоо ирсэн. Иргэн болгонтой нягт ажилласан. Амаргүй байсан.  Гэхдээ гаднаас ирж байгаа иргэдийн хувьд тухайлбал, БНХАУ-аас ирж байгаа иргэд визний зөрчилтэй, шоронд хорих ял авах хэмжээний хүртэл асуудалтай хүмүүс байсан ч бид нэг ч хүнийг торгуулахгүй, хил дээр гацаахгүйгээр оруулаад ирсэн.

Бид нар цаашдаа нислэгээ яаж хийж, иргэдээ авчрах талаар судалж, ажлыг зохион байгуулна. Иргэдийн зүгээс олон хүсэлт тавьж байгаа. Бид хоёрхон онгоцтой, нисэх багийнхан ирээд карантинд орчихож байна.

Мөн олон улсын нислэг л очиж байгаа улсууд руу нисэж байгаа. Иргэд маань аргалаад тухайн улсад оччихвол эндэх нөхцөл боломжоо судлаад боломжоороо очоод авна. 

Гадаадад байгаа иргэд минь бусдадаа тусалж дэмжээд, байргүй нэгнээ гэртээ түр байлгаад ч юм уу аргалж байхыг бид ЭСЯ-даараа дамжуулан мэдээлж байгаа. Өөрсдийнхөө иргэдийг аль болох боломжоороо авчирна. Иргэд амаргүй санал тавьдаг. Хоёрхон онгоцтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Нислэг үйлдэхэд хүндрэлүүд гарч байна. Эргэн тойронд улсууд хилээ хаагаад эхэллээ. Япон улс хилээ хаалаа. ОХУ хилээ хаасан, БНХАУ хилээ хязгаарлаж байгаа учраас нэмэлт зөвшөөрөл авах шаардлагатай байна.

АНУ-ын Калифорни мужийн Сайпан арал дээр ажиллаж байгаа залуусыг авчрах талаар судалж ярилцаж байгаа” гэлээ.

 

 

Халдвар гарснаас хойш галт тэрэг болон тусгай үүргийн нислэгээр 6000 гаруй иргэн эх орондоо ирсэн. Иргэн болгонтой нягт ажилласан. Амаргүй байсан. Гэхдээ гаднаас ирж байгаа иргэдийн хувьд тухайлбал, БНХАУ-аас ирж байгаа иргэд визний зөрчилтэй, шоронд хорих ял авах хэмжээний хүртэл асуудалтай хүмүүс байсан ч бид нэг ч хүнийг торгуулахгүй, хил дээр гацаахгүйгээр оруулаад ирсэн.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.