| | USD/MNT 0₮

Францаас ирсэн халдвартай монгол иргэн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ

Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 16 тохиолдол бүртгэгдснээс дөрөв нь бүрэн эмчлэгдэж гарсан байгаа.

Эдгэрч эмнэлгээс гарсан эхний хоёр хүн БНСУ-аас ирсэн бөгөөд ирэхдээ халдвар тээж ирсэн нь тогтоогдсон. Харин өнгөрсөн долоо хоногт хоёр иргэн эмчлэгдэж, биеийн байдал нь эдгэрч эмнэлгээс гарсан талаар ХӨСҮТ-ээс мэдээлсэн билээ.

Тэгвэл тэр хоёр иргэний нэг нь Франц улсаас ирсэн байна. Халдвар хөнгөн байсан учраас ийнхүү эмчлэгдэж эмнэлгээс гарч, хяналтанд орсон байгаа ажээ.

Франц улсаас халдвартай ирсэн монгол иргэн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.