| | USD/MNT 0₮

Т.БАДРАЛ:ИРГЭДИЙН АНХААРАЛ СУЛАРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ДАВАА ГАРАГААС ЭХЭЛЖ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, дэд дарга Б.Ууганбаяр нар оролцлоо.

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал “Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн тоог хэлэх нь зөв байх. Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцоор 1800 гаруй иргэнээ авсан байна.

Өнөөдрийн байдлаар 43 улсад 7624 иргэн эх орондоо  ирэх хүсэлт гаргасан байна.  Тухайлбал, Солонгост 2000, АНУ 1270, Австралид 906, Казакстан 560, Энэтхэгт 549, Туркт 437, Их Британид 365 иргэн  Японоос 300 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байна. Эдгээр дундаас, бага насны хүүхэдтэй гэр бүл 830, Эрүүл мэндийн шалтгаантай 86, Өндөр настан 278, Жирэмсэн 32, Бага насны хүүхэд 307, Оюутан 973, богино хугацааны визтэй 200 гаруй, байрлах газаргүй болсон 409, Санхүүгийн боломжгүй болсон 89 болон бусад шалтгаантай 4000 гаруй иргэн байгаа. Эдгээр хүмүүсийг хамгийн түрүүнд татаж авах шалтгаантай. Монгол Улсын төр Засгийн газар иргэдээ татаж авахаар ажиллаж байна. Дээр дурьдсан ангилалд багтсан иргэдээ татаж авна.

Санхүүгийн боломжгүй болсон иргэдийн ихэнх нь Австралид байгаа монгол иргэд юм. Тэднийг хэрхэн татах талаар тус улстай холбогдох мэдээлэл солилцож байна. Нөхцөл байдал хүндэрсэн юм билээ.  Бид дараагийн онгоц хөөргөх төлөвлөгөөгөө хийж байна.

Дөрөвдүгээр сарын 17-нд Сөүл рүү нислэг хийхдээ АНУ, Австрали зэрэг улсаар дайран ирэх нэн яаралтай ирэх шаардлагатай иргэдээ эхний онгоцонд суулгана.

Яг өнөөдрийн байдлаар Энэтхэг улсаас 506 иргэн ирэх хүсэлтээ тавьсны 314 нь бага насны хүүхдүүд буюу ламаахай нар байгаа юм билээ. Үүнийг ярьж байна.

Мөн Европ руу нислэг хийхээр төлөвлөж байна. Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хугацааны зайтай нислэг хийж байгаа юм шүү. Оюутнууд эх орондоо ирэх хүсэлт ихээр тавьж байна. Одоогийн байдлаар 276 оюутан хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс 110 орчим нь Москва, 90 орчим нь Эрхүү, 60 орчим нь Улаан-Үдийн оюутнууд байгаа юм. Оюутнуудыг татаж авах нь зөв үү буруу юу гэсэн асуудал нийгэмд яригдаж эхэллээ.

Сүүлийн үед иргэдийн анхаарал суларсантай холбогдуулан тодорхой хэмжээний хязгаарлалтыг ирэх даваа гарагаас эхэлж хийж хэрэгжүүлнэ. Аймаг орон нутагт иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахаар ажиллана” гэлээ.

Шууд үзэх: 

 

Европ руу нислэг хийхээр төлөвлөж байна. Эрсдэлийг тооцоолж хамгийн багадаа долоо хоног, дээд тал нь 21 хугацааны зайтай нислэг хийж байгаа юм шүү. Оюутнууд эх орондоо ирэх хүсэлт ихээр тавьж байна. Одоогийн байдлаар 276 оюутан хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс 110 орчим нь Москва, 90 орчим нь Эрхүү, 60 орчим нь Улаан-Үдийн оюутнууд байгаа юм. Оюутнуудыг татаж авах нь зөв үү буруу юу гэсэн асуудал нийгэмд яригдаж эхэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (143)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.