| | USD/MNT 0₮

16 настай охин өөрийгөө буудаж амиа хорложээ

Өсвөр насныхны дунд амиа хорлолт ихэссээр аюулын харанга дэлдээд байна. Саяхан өсвөр насны хүүхдүүдийг цахим тоглоомд уруу татаж, улмаар амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим” гэх тоглоомыг уншигчид санаж байгаа биз. Үүгээр ч зогсохгүй ЕБС-ийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог гэсэн судалгаа ч бий. Дэлхийд л гэхэд амиа хорлолт нь 15-19 насныхны хувьд номер нэг үхлийн шалтгаан болдог байна. Үүний хамгийн том шалтгаан бол сэтгэл санааны тогтворгүй байдал, гутралаас үүдэлтэй хэмээн сэтгэл судлаачид хэлдэг.

Манай улсад ч мөн ялгаагүй өсвөр насныхны амиа хорлолт үндэсний түвшинд аюулын харанга дэлдээд буй юм. Хамгийн сүүлд гэхэд Баянхонгор аймагт 16 настай охин өөрийгөө буудаж амиа хорлосон харамсалтай хэрэг гарлаа. Энэ талаарх дуудлага өчигдрийн буюу дөрөвдүгээр сарын 09-ний 17.45 цагийн орчимд ирсэн байна. Ингээд дуудлагын дагуу жижүүрийн бие бүрэлдэхүүн хэргийн газар дээр очиж шалгахад тус аймагт оршин суудаг М нь өөрийнхөө цээжинд КК-600 маркийн галт зэвсгээр буудсан байжээ.

Яг одоо энэхүү хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа юм.

Өсвөр насныхны дунд амиа хорлолт ихэссээр аюулын харанга дэлдээд байна. Саяхан өсвөр насны хүүхдүүдийг цахим тоглоомд уруу татаж, улмаар амиа хорлоход хүргэдэг “Цэнхэр халим” гэх тоглоомыг уншигчид санаж байгаа биз. Үүгээр ч зогсохгүй ЕБС-ийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог гэсэн судалгаа ч бий. Дэлхийд л гэхэд амиа хорлолт нь 15-19 насныхны хувьд номер нэг үхлийн шалтгаан болдог байна. Үүний хамгийн том шалтгаан бол сэтгэл санааны тогтворгүй байдал, гутралаас үүдэлтэй хэмээн сэтгэл судлаачид хэлдэг.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.