| | USD/MNT 0₮

УБЦТС ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БАЯРСАЙХАН ЖИЛИЙН ДОТОР ГУРВАН УДАА ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ЗЭЭЛ АВЧЭЭ

Жижиг дунд бизнес эрхэлдэг худалдаачид бизнесээ өргөжүүлж, ажлын байраа нэмэгдүүлэх зорилготой ЖДҮХС-аас удаа дараа зээл хүссэн өргөдлөө өгсөн ч авч чадаагүй талаараа уйлан ярьж байсан удаатай.

Тэгвэл жирийн иргэдийг тэтгэх боломжтой энэ зээл хэн гэгчид ямар шалгуураараа очдог нь тун эргэлзээтэй, бас мэдээлэл нь хаалттай юм.

Харин өнгөрсөн жил дээрх сангаас өөрийнхөө хамаарал бүхий компаниудад 500 саяас дээш хэдэн тэрбумаар нь авсан УИХ-ын гишүүд болон агентлагийн дарга нарын нэрс ил болсноор энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн юм.

Одоогоор ЖДҮХС-аас зээл авсан нэр бүхий гишүүдийг шалгаж яллагдагчаар татсан байгаа бол нэр холбогдсон төрийн өмчийн компаниуд болон агентлагийн дарга нартай холбогдсон ЖДҮ-гийн гэх тодотголтой хэрэг яасан бэ, тэднийг шалгасан уу. Авсан зээлээ эргэн төлсөн үү гэдэг асуудал гарч ирж байна.

Тухайлбал, УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан гэж хүний хувь эзэмшдэг компаниуд ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болсон байдаг.

Түүний хувь эзэмшдэг “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори”, “Эм Эм Жи капитал” (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Ийнхүү ЖДҮХС-аас нэг онд, нэг хүнд гурван удаа зээл өгсөн байна. Зээл өгөхдөө тэрбум, тэрбумаар нь тус тусад нь өгсөн байгаа юм.

2018 оны байдлаар ХОМ-ээ Д.Баярсайхан дарга хэрхэн бөглөсөн бэ?

УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан нь жилийн 253 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүн нь 47 сая төгрөг олдог. Нийтийн 5 орон сууцтай нэг зуслангийн байшинтай, 5 авто зогсоолтой 3 тэрбум 282 сая төгрөгөөр үнэлэгддэг байна.

Мөн 145 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай. 110 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.

2017 онд өөрийн нэр дээрээ зургаа шахам компани бүртгүүлж байсан бол 2018 онд эрс багасгаж "Баяр плант ХААБ" ХХК гэх ЖДҮХ сангаас зээл авсан нэг компаниа л  хөрөнгө орлогоороо мэдүүлжээ. Мөн Д.Баярсайхан захирал 155 сая төгрөгийн зээлтэй гэжээ.

 

Түүний хувь эзэмшдэг “Баяр плант ХААБ” ХХК, “Капиталфактори”, “Эм Эм Жи капитал” (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.