| | USD/MNT 0₮
УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр болж “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” санхүүжилтийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Улаанбаатар хотын дэд бүтэц тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав. Тэрбээр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн 40 хувийнх нь ашиглалтын хугацаа нь 20-30 жилд дууссан. Үүнтэй холбоотой байнгын саатал, гэмтэл гарч, дулаан хангамж, найдвартай байдал алдагдаж байгаа. Дулаан хангамжийн асуудлаас гадна эрчим хүчний, усны хангамжийн, цэвэрлэх байгууламжийн гээд олон асуудлууд байна” гэдгийг онцолсон юм.
Хот төлөвлөлт гэдэг бол газар зохион байгуулалт, эсвэл барилга байгууламж барих төдийхөн зүйл биш. Агаар, ус, хөрсний бохирдол, авто замын түгжрэл ба зогсоолын асуудал, хүн амын нягтшил, гэр хороолол ба шилжилт хөдөлгөөн, нийтийн тээвэр, хог, ногоон байгууламж, цахилгаан ба дулааны хүрэлцээ зэрэг хотын бүхий л асуудлыг цогцоор нь шийдэх ёстой.