| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛТНУУДАД 500 МЯНГААС НЭГ САЯ ХҮРТЭЛ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХООР БОЛОВ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тэрээр халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч гээд нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 237 хүнд шинжилгээ хийж, тандалт судалгаа, эмчийн хяналт зэргээ үргэлжлүүлж байна. Тус төвд 177 хүнийг тусгаарлан, ажиглалтад авсан. Сэжигтэй тохиолдол бүрийг үндсэн оношлуураар үзэж, Төв лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг.  200 орчим эмч, сувилагч, үйлчлэгч, үүнээс 100 орчим нь ээлжээр ажиллаж байгаа тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулав. 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэнд баярлалаа гэж зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим хүнд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандивын хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно” гэлээ.

ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байна. Энэ баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний ойрын хавьтагчийг олж тогтоох зэрэг үүрэг хүлээсэн бөгөөд мэдээллээ Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, бусад холбогдох байгууллагад хүргүүлдэг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэнд баярлалаа гэж зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим хүнд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандивын хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно” гэлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.