| | USD/MNT 0₮
Улсын Онцгой комиссын Шуурхай штаб яг одоо хуралдаж байна. Тус хурлаар Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна. Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна.
Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Иймд энэ иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг, тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг Шуурхай штаб Засгийн газрын чиглэлийн дагуу ярилцаж байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг 2020 оны есдүгээр сарын 1-ныг хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьж байна.
Ингээд Улсын Онцгой комисс маргааш буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр дээрх асуудлуудаар хуралдана.
Улсын Онцгой комиссын Шуурхай штаб яг одоо хуралдаж байна. Тус хурлаар Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т.Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна. Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна. Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн. Түүнчлэн энэ иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг Шуурхай штаб ЗГ-ын чиглэлийн дагуу ярилцаж байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг 2020 оны есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьж байна. Маргааш Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдана.