| | USD/MNT 0₮
ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжээр дамжуулан зээл авсан УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татсан.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын хэргийг шалгаж дууссан талаар АТГ-аас мэдээлсэн. Тэгвэл тэдэнд холбогдох хэрэг прокурорын байгууллагад хянагдахаар ирээгүй байна гэдгийг УЕП-ын газраас мэдээллээ.
УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авахдаа барьцаагүйгээр олгохыг хүсээд, аливаа эрсдлийг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн. Харин УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон.
УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын хэргийг шалгаж дууссан талаар АТГ-аас мэдээлсэн. Тэгвэл тэдэнд холбогдох хэрэг прокурорын байгууллагад хянагдахаар ирээгүй байна гэдгийг УЕП-ын газраас мэдээллээ.