| | USD/MNT 0₮
УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд намдаа 100 сая төгрөгийн дэнчин өгч байж нэр дэвших эрхээ олж авах юм.
Энэ жилийн сонгуульд АН илүүрхэж ялалт байгуулна. Яагаад гэвэл нам мөнгөтэйдээ улс төрийн албыг мөнгөөр худалдаж авна, төрийн албыг үнэ цохиж авна гэсэн мэдээлэл гарсан юм.
Тэгвэл тус намд 100 сая төгрөг тушаасан гэх 180 хүний нэрс өчигдөр ил болов. Тэдний дунд томоохон албан тушаалтнууд цөөнгүй харагдсан бөгөөд тэдний нэг нь Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоны нэр харагдаж байв. Түүний хувьд 100 сая төгрөгөө намд тушаасан ч хаанаас ямар тойргоос нэр дэвших нь тодорхойгүй байна.
О.Орхоны хувьд өнгөрсөн жилийн өдийд хуулийн байгууллагад сүр дуулиантайгаар баривчлагдаж байсныг сайн мэдэх байх. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар баривчилсан бөгөөд Эрүүгийн цагдаагийн газраас мэдүүлэг аваад өнгөрсөн гэх.
Харин түүнийг буруутгахгүй, харин ч дэлхийн хэмжээний наймааг Оростой хийж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авч ирсэн гэдэг юм билээ.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байхдаа О.Орхон Н.Алтанхуягийн Засгийн газрын олон улсын хөрөнгийн зах зээлд Чингис бондыг арилжаалах үйл явцад зөвлөхөөр оролцсон байдаг.
Тэгвэл ийнхүү банкны салбарт амжилттай ажиллаж яваа гэх банкир О.Орхон улс төрд хүч үзэхээр болж, хандив болох мөнгөө ч тушаасан байгаа нь тодорхой болжээ.