| | USD/MNT 0₮

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ НЭР ДЭВШИХЭЭР 100 САЯ ТӨГРӨГӨӨ ӨГЧЭЭ

Өнгөрсөн жил Төрийн ордонд золгүй байдлаар амь насаа алдсан Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг АН-аас Өвөрхангайн тойрогт нэр дэвших нь тодорхой болжээ. Нэр дэвшихийн тулд дэнчин хэлбэрээр 100 сая төгрөг тушаасан гэх хүмүүсийн нэрс дунд Б.Ганхөлөгийн нэр дурайж байна.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзаж хандивын мөнгө, мөрийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан байна.

Тэрбээр аавынхаа улс төрийн болон Монголын Морин спорт, уяачдын холбооны ажлыг  ч үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа бөгөөд хэнтэй нэг тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байна.

 

Өнгөрсөн жил Төрийн ордонд золгүй байдлаар амь насаа алдсан Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг АН-аас Өвөрхангайн тойрогт нэр дэвших нь тодорхой болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.