| | USD/MNT 0₮
Хассуурийн Ганхуяг УИХ-д нэр дэвшихийн тулд АН-д 100 сая төгрөг төлж нэр дэвших эрхээ авч байгааг шүүмжилж мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АН сонгуульд нэр дэвших гэж байгаа хүмүүсээс 100 сая төгрөг цуглуулж эхэлсэн олон хуулийг ноцтой зөрчсөн. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль гэх мэт зүйл заалтуудыг зөрчиж байна. Олон улсад хандив нэрээр мөнгө авдаг ч данс нь шилэн байдаг. Тиймээс шилэн дансаа нээлттэй болгож, хэн хэн хэдэн төгрөг өгснөө зарлах хэрэгтэй.
Хагас жилийн өмнөөс дэнчин гэж цуглуулж эхэллээ. 100 саяын хандивыг нь өгчихөөд дахиад өөрөө сонгуулийн зардлаа гаргаж, өгсөн мөнгөө олж авахын тулд явна, юу ч хийхээс буцахгүй.
Тэгээд үүнийг нь шүүмжлэхээр С.Эрдэнэ дарга ална гэж дарамтална, намаасаа хөөнө, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдэг. Гэвч улстөрчдөөр дамжуулж бизнесүүдээр хувийн эрх ашгаа хангуулдаг тийм схемийг сөрсөн хурал хийж байна. Би МАН-ын гишүүн учраас намаасаа нэр дэвшинэ” гэлээ.