| | USD/MNT 0₮

НООЛУУРЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВНА ГЭСЭН Ч ОРОН НУТАГТ 40-50 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сарын эхэнд малчид ноолуураа самнаж борлуулдаг. Энэ жилийн хувьд бүх нутгаар цас ихтэй, нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон байснаас шалтгаалж ямааны ноолуур бохирдол багатай гарц сайн байгаа талаар малчид хэлж байна.

Монгол Улсын Засгийн газраас энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол баталж, нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэсэн билээ.

Гэвч өнөөдрийн байдлаар малчид ноолуураа нэг кг-ийг 100 мянган төгрөгөөр зарж чадахгүй, Эмээлт зах дээр 40-50 мянган төгрөгөөр худалдан авч байгаа бол мөн орон нутагт ч ялгаагүй ийм үнэ ханштай байгаа ажээ.

Манай улс жилд 10 гаруй мянган тонн түүхий ноолуур бэлтгэх нөөцтэй. Үүнээс дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээнд 3000 орчим тонн ноолуур шаардлагатай байна.

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сарын эхэнд малчид ноолуураа самнаж борлуулдаг. Энэ жилийн хувьд бүх нутгаар цас ихтэй, нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон байснаас шалтгаалж ямааны ноолуур бохирдол багатай гарц сайн байгаа талаар малчид хэлж байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.