| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулган нээлтээ хийлээ. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.
Тэрбээр “Энэ удаагийн хаврын чуулган эрсдэл, хүндрэл дүүрэн нээж байна. Титэмт вирусийн халдвар дэлхийн бүх бараг бүх оронд тархаж, сая гаруй хүн өвчилж, 70 гаруй хүн нас барсан байна. Ийм цаг үед бид энэ хавартай золголоо.
Иймээс ард иргэдэд хандаж гаргасан уриалгаа дахин тайлбарлаж өгөх шаардлагатай боллоо.
Халдварлахдаа өндөр чадвартай титэмт вирус нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нийт хүн төрлөхтөнд тулгарч байгаа томоохон сорилт болж байгаа тэргүүлэх орнууд хүлээн зөвшөөрч байна.
Энэ бол түр зуурынх бус урт хугацааны аюулт вирус ойлгомжтой болжээ. Титэмт вирусийн халдварт тахлаас үүдээд нефтийн үнэ унаж, санхүүгийн зах зээл хямарч, дэлхий эдийн засаг даяар ажилгүйдэл эрс өсч байгаа нь улс орнуудын Засгийн газруудад хүнээ, иргэдээ эрсдэл багатайгаар даван туулахад бүхий л хүч чадлаар анхаарахыг сануулж байна.
Манай улс одоогоор 10 мянга орчим хүн ажлын байраа алдаад байгааг мэдэгдэж байна. 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн дохио юм.
Тиймээс төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг уриалж байна.
Цар тахлын талаар баттай эх сурвалжууд 1-2 жил үргэлжлэх эрсдэлтэй байгаа гэж үзэж, дэлхийн улс орнууд эдийн засаг нийгмийн амьдралаа бэлтгэж эхэлж байна. Монголчууд бид эрсдэл багатайгаар даван туулах нөөц бололцоо байгаа.
Гэхдээ яаралтайгаар улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан тэвчиж болох бүх зардлыг танах, өвчний тархалтыг хязгаарлах, цар тахлыг түр зуурынх хэмээн үзэж, ард нийтийг заналхийлсэн аюулт заналаас дээгүүр тавих нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн үг. Хямрал хаалга тогшиж байхад улстөрчид сонгуулийн хууль зөрчиж том том амлалт өгч байгаа нь цаг үеэ олоогүй шийдвэр гэж харж байна.
Мөн УИХ-ын сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүсч байна. Иргэд бөөгнөрч аюул тархах өндөр эрсдэлтэй. Титэмт вирусийн халдварыг хяналтаас гаргаж, тархалтыг нэмэгдүүлбэл эрүүл мэндийн салбар нуран унахыг удаа дараа анхааруулж байна.
Засгийн газраас гаргасан шийдвэр "бай"-гаа онохгүй байна. 770 мянган НДШ төлөгчдөөс 10 орчим хувьд хөнгөлөлт хамаарч байгааг УИХ анхааралдаа авах хэрэгтэй. Зээл хойшлуулалт ард иргэдийг талцуулж байна. Экспортоо хумих чиглэл барьж байгаа нь эм болон эмнэлгийн хүртээмжинд нөлөөлж байна.
Саяхан улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах ёсгүй амлалтуудыг амлаж, цаг үеэ мэдрэхгүй, сонгогчдыг доромжилж байгаа нь эмгэнэлтэй байна. Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн.
Бидэнд таван иргэнийхээ амийг алдсан саяханы гашуун сургамж бий. Тухайн үед Мөнх-Оргил салбарын сайдыг хашиж байсан. Тийм учраас УИХ-ын сонгуулийг товыг царцаах нь зөв арга зам юм.
Хямралын нөхцөлд төрийн удирдлагыг төвлөрүүлэх нь дарангуйлах бус аюулыг хохирол багатай туулах цорын ганц арга нь сахилга хариуцлагатай, төвлөрсөн хариуцлагатай, хамтран ажиллах нь найдвартай арга юм. Бид аюулт хямралыг тойрч чадахгүй учраас, эв санааны нэгдэл, хамтын зүтгэлээр хүнд бэрхшээлийг даван туулах цаг бидний өмнө тулгарч ирлээ. Гамшгийн үед ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа талархал илэрхийлж байна.
Манай улс одоогоор 10 мянга орчим хүн ажлын байраа алдаад байгааг мэдэгдэж байна. 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн дохио юм.