| | USD/MNT 0₮
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хот тохижилтын газрын гүйцэтгэлээр нийслэлийн 3.2 тэрбум төгрөгийн төсвөөр Төв талбайн урд талын хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, усан оргилуур барих гэж байгаа нь нийгэмд нэлээд эсэргүүцэлтэй тулгараад байна.
Гэвч хотын удирдлагууд энэхүү эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй, хийх ёстой ажлаа хиймээр байна. Битгий улстөржүүлээд бай гэсэн хандлагаар хандаж байгаад олон нийт бухимдалтай байна.
Тухайлбал, дэлхий нийтэд цар тахал хэмжээ хязгааргүй тархаж, олон мянган хүн өвчилж, амиа алдаж байгаа тоог өдөр бүр харсаар байна. Дэлхий нийтийг сөхрүүлж байгаа энэ өвчний өмнө Монгол Улс ч өвдөг сөхөрч мэднэ.
Тиймээс хүн бүр хариуцлагатай, ялангуяа хотын удирдлагууд хариуцлагатай эдийн засагтаа чамбай хандахгүй бол ирэх жил гэхэд нөхцөл байдал хүндэрнэ гэж үзэж буй.
Ийм хүнд нөхцөл үед үргүй зардал гаргаж, 3.2 тэрбум төгрөгөөр 80 жилийн түүхтэй цэцэрлэгт хүрээлэнгээ устгуулж, дарга нар тансаглаж, хотын өнгө үзэмжийг сайжруулж байгаа нэрийдлээр мөнгө идэх гэсэн явцгүй аргыг нь шүүмжилсээр байна.
“Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Т.Ганболд өөрийн цахим хуудсандаа “Цар тахал эрчтэй тархаж байна шүү, ахан дүүс минь!! Дэлхийд 1,3 сая хүн халдвар авлаа, 70.000 орчим үхлээ. Эдгэрч байгаа нь дөнгөж 260.000 байна. Өндөр хөгжилтэй орнууд учраа сайн олохгүй байна. Английн Ерөнхий сайд хүндрээд эмнэлэгт хүргэгдэж байх. Анхаарал болгоомжтой байхгүй бол авралгүй юм болж байна шүү.
Вакцин олон газар туршигдаж байна. Гэхдээ багадаа 1 жил гэнэ. Үйлдвэрлэх хугацаа тараалт, хүртээх гэвэл 2 жилээс наашгүй ч байх!!??
Бид өнөөдөр талбайн өмнөх садны тохижилтыг 3.2 тэрбумаар хийж яасан ч болохгүй. Энэ мөнгөөр яаралтай эмнэлэг барих хэрэгтэй. Хотын мэр С.Амарсайхан та УБ хотын иргэдийн үгийг сонсооч. Би даагаад тэр садны жорлонгийн шугам, шинэчлэл, тохижилт, цэвэрлэгээг иргэдтэй нийлээд хийгээд өгье!!
ОЮУН УХААНТ УХАМСАРТ, НИЙГМИЙН ХҮМҮҮС БИД ӨӨРИЙГӨӨ БУСДЫГАА БОДОЖ ҮЙЛДЛЭЭРЭЭ ШИЙДЛЭЭРЭЭ ХАМТАЧ ХАРИЛЦААГААРАА МАСКТАЙ ЗАЙТАЙ БАЙХ ЦАГ!!
Би гайхамшигт итгэдэг!! Боломжгүй зүйл гэж байхгүй!! Итгэж найдаж хүсэж чадвал БҮХНИЙ шийдэл гарна!! Удахгүй ч гарна” гэж бичжээ.
Цар тахал эрчтэй тархаж байна шүү, ахан дүүс минь!! Дэлхийд 1,3 сая хүн халдвар авлаа, 70.000 орчим үхлээ. Эдгэрч байгаа нь дөнгөж 260.000 байна. Өндөр хөгжилтэй орнууд учраа сайн олохгүй байна. Английн Ерөнхий сайд хүндрээд эмнэлэгт хүргэгдэж байх. Анхаарал болгоомжтой байхгүй бол авралгүй юм болж байна шүү.