| | USD/MNT 0₮
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч ирэх сарын 28-ныг хүртэл хойшлуулсан. Хойшлуулах болсон шалтгаан нь З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ.
Тодруулбал, З.Баянсэлэнгийг шүүх хуралдаанд саад учруулсан гэх үндэслэлээр өчигдөр орой цагдан хорих 461 дүгээр анги руу аваад явсан талаар бид өчигдөр орой мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг дараагийн шүүх хурал хүртэл буюу нэг сар гаруйн хугацаанд таслан сэргийлэхээр болжээ.
З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр буруутган шүүж байгаа юм.
З.Баянсэлэнгийг шүүх хуралдаанд саад учруулсан гэх үндэслэлээр өчигдөр орой цагдан хорих 461 дүгээр анги руу аваад явсан талаар бид өчигдөр орой мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг дараагийн шүүх хурал хүртэл буюу нэг сар гаруйн хугацаанд таслан сэргийлэхээр болжээ.