| | USD/MNT 0₮
Дэлхий нийтийг хамарсан аймшигт цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүндэрч, ажилгүй орлогогүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Хувийн хэвшил болон компаниуд хаалгаа барих цаашдаа ажлын байраа алдах зэрэг хүндрэл гарч эхэллээ.
Компаниуд цаашид ажлын байраа бууруулахаар тооцоолж байна уу гэсэн асуултад судалгаанд оролцсон компаниудын 30 хувь байдал энэ хэвээрээ үргэлжилвэл цомхотгол хийнэ гэж хариулжээ.
Тодруулбал, 1500 компани нийт 8000 хүнийг цомхотгохоор төлөвлөж байгаа аж. Хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа ноос ноолуурын салбарын 50 хувь нь ажлын байрандаа цомхотгол хийнэ гэжээ.
Судалгаанаас харахад хамгийн их ажлын байр шингээдэг салбарууд хамгийн түрүүнд цомхотгол хийх нь.
Өрх толгойлсон, нийгмийн тодорхой эмзэг хэсэг илүү их цомхотголд өртөж буй тул Засгийн газар анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Тиймээс компаниуд ажлын байрыг хадгалахад шаардлагатай нэн хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэр буюу хөнгөлөлттэй зээл олгооч ээ гэсэн хүсэлтийг Засгийн газарт тавьжээ. Одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм байна.
Тодруулбал, 1500 компани нийт 8000 хүнийг цомхотгохоор төлөвлөж байгаа аж. Хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа ноос ноолуурын салбарын 50 хувь нь ажлын байрандаа цомхотгол хийнэ гэжээ.