| | USD/MNT 0₮

Ө.ЭНХТҮВШИН:ӨНӨӨДРИЙН НИСЛЭГЭЭР ИРСЭН 266 ИРГЭН ОГТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЭГҮЙ ИРСЭН

Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ хуралд Шадар сайд Ө.Энхтүвшин оролцсон бөгөөд тэрбээр “УОК-ын дэргэд шуурхай штаб байгуулагдаад шуурхай ажиллаж байна. Халдварын тархалтын байдал улам хүнд болж байна. АНУ-д нэг өдрийн дотор 29 мянга гаруй хүн өвчилж байна. Итали, Испани улсын нөхцөл байдал хүндэрч байна. Европийн улсууд амаргүй байгааг дэлхийн бүх хүмүүс харж байна.

Энэ өвчлөлөөс болж Азийн орнуудын иргэдийг гадуурхах үзэгдэл байгаа учраас эх орондоо ирэх хүсэлтэй олон мянган иргэн байна.

Цаашид нислэгийн хэлэлцээртэй орнууд руу нислэг хийж иргэдээ авчирна.

Өнөөдрийн Токиогоос ирж байгаа нислэг яах аргагүй анхаарал татаж байна. Халдварын голомтоос ирж байгаа иргэдээ шууд ХӨСҮТ рүү хүргэж тусгаарласан. Бүх зүйл хяналтанд байгаа. 

Маш өндөр эрсдэлтэй нислэг дөнгөж сая ирлээ. Учир нь 56 иргэн АНУ болон халдварын голомт болсон улсаас ирж байна. Огт оношлогоо хийгдээгүй хүмүүс юм байна. Японы тал оношлогоо хийлгэхээс татгалзсан юм байна. Өндөр тунгаар халуурч ирсэн сэжигтэй хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан” гэв.

Шууд үзэх:

 

Өнөөдрийн Токиогоос ирж байгаа нислэг яах аргагүй анхаарал татаж байна. Халдварын голомтоос ирж байгаа иргэдээ шууд ХӨСҮТ рүү хүргэж тусгаарласан.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.