| | USD/MNT 0₮

Хотын дарга С.Амарсайхан тендер зарлалгүй нийслэлийн хөрөнгөөр оюутны байр засварлуулж байна

Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүд өчигдөр төв талбайд эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ.

Тэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон хотын дарга С.Амарсайхан, салбарын сайд Ё.Баатарбилэг нарыг хууль бус үйлдэл хийгээд байгааг нь шүүмжилж, эсэргүүцсэн бөгөөд хотын даргад холбогдох ноцтой баримтыг дэлгэв.

Тодруулбал, хотын дарга С.Амарсайхан нь “Монгол тэмүүлэл” сургуулийн хүүхдүүдийг өөрийнх нь байрнаас хөөн гаргаж, 1000 гаруй хүүхэдтэй гэх 133 дугаар сургуулийн хүүхдүүдэд байрыг нь өгөх гэж байгаа нь “Монгол тэмүүлэл” сургуулийн хүүхдүүдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар эцэг эхчүүд нь эсэргүүцсэн.

Тодруулбал, нэгдүгээрт Хотын дарга С.Амарсайхан “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутны байр руу нүүлгэх гээд засвар хийлгээд эхэлжээ. Гэхдээ засварын мөнгийг ямар ч тендер зарлахгүйгээр Нийслэлийн төсвөөс дур мэдэн өөрөө гаргаж засварлуулж байгаа нь шударга зүйл мөн үү.

Хоёрдугаарт ямар ч засвар хийх яам болон сайдын тушаал шийдвэр гараагүй байхад засвар хийж эхэлсэн байна. Гуравдугаарт энэ оюутны байр салбар яамны өмч. Гэтэл нийслэлийн өмчөөр засварлаж байна. Хэрвээ засварлах байсан юм бол яам хөрөнгө мөнгөө гаргах ёстой биз дээ.

Тэгэхээр С.Амарсайхан дарга олон хууль зөрчиж байна. Хуулиа мэдэхгүй байна хэмээн шүүмжилсэн юм.

Үүсээд байгаа хууль бус үйлдлээс болж Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг татан буугдаж, хөтөлбөрийг нь зогсоох эрх ашиг хэнд байгаа юм бэ. Нэг хоёрхон хүний бусармаг явдлаас болж Монголын боловсролын салбарт түүчээлж яваа хөтөлбөр цуцлагдах эрсдэл үүсчээ. Олон хүүхдийн боловсрол, олон айлын амьдралаар тоглох гэж байгаа буруу бусармаг үйлдлээ даруй зогсоохыг хүсэв.

Төр засгийн зүгээс хууль зөрчиж, адилхан ард иргэдийнхээ хүүхдэд ялгавартай хандаж 133 дугаар сургуулийн сурагчдын тоо их, “Монгол тэмүүлэл” сургуулийн хүүхдүүд цөөхөн гэх шалтгаанаар сургуулийг нь дээрэмдэж авч, стандарт шаардлага хангахгүй байр руу нүүлгэх гэж байгаа асуудал нь дараах хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна.

Үүнд:

Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн нь сурч боловсрох, төрөөс эдийн засаг, нийгмийн баталгаа хангуулах үндсэн эрхтэй”

Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчлалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй” гэсэн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчиж байна.

С.АМАРСАЙХАН НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨР ДУР МЭДЭН ОЮУТНЫ БАЙР ЗАСВАРЛУУЛЖ БАЙНА

БҮРЭН ЭХЭЭР НЬ ШУУД ҮЗЭХ:

О.Гал 

 

 

Хотын дарга С.Амарсайхан “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн оюутны байр руу нүүлгэх гээд засвар хийлгээд эхэлжээ. Гэхдээ засварын мөнгийг ямар ч тендер зарлахгүйгээр Нийслэлийн төсвөөс дур мэдэн өөрөө гаргаж засварлуулж байгаа нь шударга зүйл мөн үү.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.