| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байна. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой.
Тодруулж хэлбэл, хүсэлтийг өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан Байнгын хороогоор, мөн дараагийн долоо хоногт нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм.
УИХ-ын гишүүн Б.Батзоригтын хувьд ЖДҮХС-ийн хэрэгт нэр холбогдон яллагдагчаар татагдан шалгуулж, хавтаст хэрэг нь шүүхэд шилжсэн байгаа билээ.
УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн байна. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой.