| | USD/MNT 0₮

Т.БАЯРХҮҮ:ӨНӨӨДРИЙН НИСЛЭГЭЭР Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ИРВЭЛ БАРИВЧЛАХГҮЙ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Токиогоос ирэх тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Харин түүнийг ирэнгүүт тусгай албаныхан шууд баривчилна гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнөөс эхэлж гарсан.

Хэрвээ өнөөдөр ирлээ гэхэд шууд баривчлах эрхзүйн үндэслэл байгаа эсэхийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийтийг хариуцсан ахлах Т.Баярхүүгээс тодруулахад “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэж, нэгдүгээр сарын 30-нд Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Тухайн үед яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах, байцаалт авах, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэжлүүлэх гэтэл Ц.Элбэгдорж нь өнгөрсөн аравдугаар сард улсын хилээр гарсан тул мөрдөн байцаалт явуулах боломжгүй болсон.

Хуульд заасан үндэслэлийн дагуу Ц.Элбэгдоржийг дуудаж ирүүлэхээр прокуророос гурван удаагийн дуудах хуудас хүргүүлсэн. Хоёр удаа хүүд нь нэг удаа гэрийнх нь хаягаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Тиймээс бид хуульд заасан дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ЭХХШ тухай хуулийн 42 дугаар зүйлд маш тодорхой заасан байгаа.

ЭХХШ хуульд зааснаар холбогдох ажиллагааг явуулах, үзлэг нэгжлэг хийх, тайлбар авахын тулд түүний байгаа газрыг олж тогтоохоор Интерполд манайхаас хүсэлт хүргүүлсэн. Хүсэлтийн хариу ирсэн. 

Өнөөдөр дэлхий нийтийг хамарсан аюулт өвчтэй энэ цаг үед бид онцгой дэглэмд ажиллаж байна.

УОК-ийн шийдвэрээр гадаадаас ирж байгаа хүмүүсийг 21 хоног тусгаарлалтанд байлгана гэсэн шийдвэр гарсан. Зөвхөн тухайн хүний хувийн хэрэгцээний эд зүйлсийг тусгаарласан байр руу нэвтрүүлнэ гэсэн.

Тиймээс улсын онцгой комиссын шийдвэрээ дагаад Ц.Элбэгдоржийг АТГ-аас баривчлах, тусгаарлах боломж байхгүй. Хүн болгон тусгаарлалтад орох тул өнөөдөр түүнийг ирвэл баривчлахгүй” гэлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Токиогоос ирэх тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Харин түүнийг ирэнгүүт тусгай албаныхан шууд баривчилна гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнөөс эхэлж гарсан.
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.