| | USD/MNT 0₮

Төрийн албаны шалгалтыг Монгол хэл, бичиг, крилл бичгээр авна

 

Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр төрийн албаны шалгалт хэрхэн яаж авагдах талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Төрийн албаны тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж эхэлсэн байгаа. Энэ хуульд төрийн албанд анх орох иргэдээс Ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулахаар заасан.

Иймээс төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 01-нээс сарын 30-ны өдрийн 00.00 цаг хүртэл www.csc.gov.mn сайтаар цахимаар бүртгэж байна.

Харин Ерөнхий шалгалтыг ирэх арваннэгдүгээр арын 11-25-ны өдрүүдэд зохион байгуулна.

Иргэд шалгалтанд бүртгүүлэхээс өмнө иргэний үнэмлэх, боловсролын түвшинг тогтоосон баримт бичиг диплом, өөрийн цээж зургаа сканердсан байж бүртгүүлнэ.

Мөн 1990 оноос хойш төрсөн иргэд Цэргийн алба хаасан байх ёстой. Төлбөрийг банкны гар утасны аппликейшн QR код ашиглан төлнө.

Ерөнхий мэдлэгийн шалгалтад төрийн албаны тухай, хууль төрийн бодлогын талаарх Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтах бөгөөд энэ шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байна.

Шалгалтын эхний шатанд 35 ба түүнээс дээш оноо авбал тэнцэж дараагийн шат болох Монгол хэл, Монгол бичгийн шалгалтанд орох эрхтэй болно.

Харин монгол хэл, бичгийн, крилл бичгийн шалгалтын хугацаа 30 минут үргэлжилнэ. Ерөнхий шалгалтын 2 дахь шат монгол хэл бичгийн шалгалтад 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн Дүн шинжилгээ хийх шалгалтыг өгөх эрхтэй болно.

Энэ шалгалт нь 20 минут үргэлжлэх бол сэтгэхүйн чадамжийг үнэлэх шалгалт 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн тэнцэж, гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэнэ.

Нөөцөд бүртгэгдсэн иргэд тусгай шалгалт өгч Төрийн жинхэнэ албанд томилогдох боломжтой болох ажээ.

 

О.Гал 

Ерөнхий мэдлэгийн шалгалтад төрийн албаны тухай, хууль төрийн бодлогын талаарх Монгол Улсын нийгэм, эдийн засаг, түүх, соёл, мэдээллийн технологийн мэдлэгийн агуулга багтах бөгөөд энэ шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.