| | USD/MNT 0₮

АН-ЫН БҮЛЭГ:С.АМАРСАЙХАН ДАРГА 15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛАХ ГЭЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Нийслэлийн төсөв 100 тэрбум төгрөгөөр тасраад байхад 10 мянга гаруй модыг устгаж, 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих гэж байгаа ажлыг АН-ын бүлгээс эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Бүлгийн дага Ц.Баатархүү “С.Амарсайхан даргад шаардлага хүргүүлж байна. Өөрийн захирамж гаргаж нийслэлчүүдийн агаарыг цэвэршүүлж, уушгийг нь цэвэрлэж байдаг 80 жилийн түүхтэй моддын 75 хувийг өөр газар зөөж шилжүүлж, 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих ажлыг эхлүүлжээ. Өнөөдөр дэлхий нийтээр цар тахал тарчихсан энэ үед Улаанбаатарын хөрөнгийн эрэмбэ дараалал алдагдсан байна. Тиймээс бид энэ ажлыг АН-ын бүлэг эсэргүүцэж байна.

Өнгөрсөн жил Туул голын бургасыг хядаж байсныг эсэргүүцэж байсан. Өнөөдөр энэ модыг өөр газарт шилжүүлснээр эрдэмтэдийн тооцоолж буйгаар 15 тэрбум төгрөгийн хохирол учрах гэж байна. Дулааны улиралд буюу 3-4 сар ажиллах усан оргилуур барьж экологийн сүйтгэл хийх байгаа тул энэ ажлыг нэн даруй зогсоохыг шаардаж байна” гэлээ.

Шууд үзэх:

Нийслэлийн төсөв 100 тэрбум төгрөгөөр тасраад байхад 10 мянга гаруй модыг устгаж, 3,2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барих гэж байгаа ажлыг АН-ын бүлгээс эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.