| | USD/MNT 0₮

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурал хойшлов

 

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 09.30 цагаас эхэлсэн шүүх хуралдаан энэ сарын 31-ныг хүртэл хойшиллоо.

Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь шүүгдэгч А.Ганбаатарын гурван өмгөөлөгч Дундговь аймагт шүүх хуралд оролцохоор явж байгаа тул хойшлуулж өгөх хүсэлтийг гаргажээ.

Өчигдөр ажил тарахын өмнөхөн буюу 17:00 цагийн үед дээрх өмгөөлөгчид нь шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Ц.Сандуй нарын гэм буруутайг шүүх хуралд иргэн Г.Доржзодов гэрчээр дуудагдаж оролцлоо. Тэрбээр “Шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгчид орон нутагт ажлаар явж байгаа юм. Шүүгчид А.Ганбаатар нарт дахин хурал хойшлуулахгүй байх талаар хатуу сануулсан. Тиймээс дараагийн хурал хойшлохгүй байх” гэлээ.

Хэргийг сануулахад, 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан хэмээн үзэж, хэрэгт буруутган шалгаж байгаа юм.

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан хэргээр Ц.Сандуй нарт 20 жилийн ял төлөвлөсөн гэх мэдээлэл байна.

 

О.Гал 

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 09.30 цагаас эхэлсэн шүүх хуралдаан энэ сарын 31-ныг хүртэл хойшиллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.