| | USD/MNT 0₮
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас коранавирусийн нөхцөлд эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Монгол Улсад авч хэрэгжүүлэх арга хэмжээг бид тооцоолж гаргахдаа дэлхийн бусад орнууд түүний дотор Монгол Улстай гол түнш орнуудын эдийн засгийн хэрхэн өрнөх вэ гэдгийг харж байж төлөвлөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөө нь нэгдүгээр сараас хойш үе шаттай авч хэрэгжүүлж байгаа ажлын үргэлжлэл юм” гэв.
Түүнчлэн “2020 оны төсөвт 3.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан, 1500 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Малчдаас ноолуур худалдан авахад зориулан 3 хувийн хүүтэй Хөгжлийн банкнаас зээлийг олгоно.
Мөн дараах санхүүжилтийг хоёрдугаар сараас бүрэн зогсоосон. Үүнд:
Эдийн засгийг дэмжих багц төлөвлөгөөнд нийт 5,1 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд 3 тэрбум орчим нь гадаадын санхүүжилт, үлдсэнийг нь төсөвт зохицуулалт хийж байгаа” гэлээ.
Мөн нэмэлт тоон мэдээлэл дуулгахад, Засгийн газраас эрүүл мэндийн салбарт 17 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж олгосон байна. Нэн шаардлагатай 20,6 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдсэн, нэмэлтээр 159 тэрбум төгрөг шийдвэрлэж байгаа бол нийт 200-гаад тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулна.
Хичээл сургууль орохгүй байгаа болохоор боловсролын салбарт хэмнэгдсэн мөнгөөр 1.1 сая хүүхдэд нэмж 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд олгоно.
НДШ, орлогын албан татвар гурван салбарын хүмүүст хамаарахгүй. Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид, ТӨААН, ОНТӨААНҮГ-уудын ажилчид, улсаас тендер зарлагдаад тэрүүгээр тендерээ авсан компаниудын ажиллагсдын НДШ, орлогын албан татварыг чөлөөлөхгүй юм байна.
Үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн ААН, иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэнэ. Жилийн 1,5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой 105 мянган ААН-үүдийг зургаан сарын хугацаанд татвараас чөлөөлнө. ААН-үүдийн алдагдлыг дараагийн дөрвөн жилд шилжүүлэн тооцож, төлөх татварын хэмжээг бууруулна.
Шууд үзэх: