| | USD/MNT 0₮

Хавдрын эмнэлгийн санхүүжилтийг хав дарсан Ч.Хүрэлбаатар сайдад ичих нүүр, эмзэглэх сэтгэл байна уу

 

Хорт хавдрын өвчлөл нас баралтаараа Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Жилд 4000 хүн, өдөрт 10 хүн хорт хавдрын улмаас амиа насаа алдана гэдэг дэндүү харамсалтай.

Тоо баримт  дурдвал, хорт хавдраар өнгөрсөн 2015 онд 5777 хүн хорт хавдраар өвчилж, 4000 хүн нас барсан, 2017 онд өвчилсөн нь 6000, нас барсан нь 4004, 2018 онд өвчилсөн нь 6074, нас барсан хүний тоо 4412-д хүрчээ.

Энэ тоо 2019 онд өсч, 2020 онд улам бүр нэмэгдэнэ гэдгийг хавдрын эмч нар хэлж байна. Хамгийн их ачаалалтай улсын эмнэлэг. Үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл эмч ажилтнууд нь цурамхийлгүй ажиллаж, хүлээлттэй иргэд нь цухалдаж байна.

ХСҮТ өнөөдөр нарийхан коридор, дугаарласан олон өвчтөн, эмч нарын түжигнэсэн амьсгал дунд бүхнийг болгох гэж хичээж байна. Тиймээс УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувийн эмнэлэгт түрээсээр орсон. Тодруулбал,  “Энэрмед” ХХК-ийн хавдрын өвчтэй иргэдэд зориулан барьсан шинэ эмнэлэг билээ.

Төр энэ эмнэлгийг нь худалдаж авч, хавдрын эмнэлэг болгоно гэсэн ч эзэн М.Билэгт зөвшөөрөөгүй. Гэхдээ төртэй түрээсийн гэрээ хийж ашиглуулахаар болсон байдаг. ХСҮТ-өөс ямар ч зардал гарахгүй түрээслэнэ гэсэн үг. Гэхдээ урд хормойгоороо хойд хойрмойгоо нөхөж байгаа энэ эмнэлэгт төсөв мөнгө их хэрэгтэй байна.

Тухайлбал, түрээсийн шинэ эмнэлэгтээ нүүж ороход эмнэлгийн тавилга, тоног төхөөрөмжийн ямар  зардал улсын төсөвт суулгаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх онд ХСҮТ-ийнхэн шинэ эмнэлэгтээ орох ямар ч боломжгүй нөхцлийг Засгийн газар үүсгэжээ.

Энэ нь Монгол Улсын эдийн засгийн гал тогоо болон санхүүг атгаж байгаа салбарын сайд Ч.Хүрэлбаатарт илүү хамаатай юм.

Хавдрын өвчлөл их, эмзэг, ачаалал ихтэй үед хэрэгтэй санхүүжилтийг нь яагаад шийдээд шийдвэрлээд өгчихөж болдоггүй юм бэ. Тэгсэн хэрнээ УИХ-ын гишүүд

концесс нэрээр хэдэн тэрбумыг хувьдаа халаасалж, их наядаар өөрсдөдөө боломж олгож байгаа хэрнээ өвчтэй зовлонтой иргэдэд зориулсан төсвийг тэглэж, гар татах ямар хэрэгтэй юм бол.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн тойрогтоо 132 тэрбумаар концесс авсан мөртлөө ХСҮТ-ээс 19 тэрбумыг харамлаад, хав дарчихлаа.

Тэр ч бүү хэл санхүүжилт хүссэн ХСҮТ-ийн дарга Ж.Чинбүрэн даргын өөдөөс "Хүнд өвчний нэр барьж, мөнгө нэхлээ" гэсэн байгаа юм. Хүний өвчин зовлонгоор шантааж хийж мөнгө нэхэж байна уу гэдгийг эрхэм сайд эмнэлэг дээр нь очоод нөхцөл байдалтай нь танилцаасай билээ. Ямар орчин, ямар нөхцөл угтахыг мэдэхгүй байна. Өөрийнх нь эргэн тойронд хорт хавдраар өвчилсөн хүн байхгүй болохоор сайд ийм хатуу хандаж байгаа юм болов уу.

Тэгсэн атдаа тойрогтоо концесс 132 тэрбумаар концесс өгч, өчнөөн хөрөнгө оруулалтыг суулгачихсан нь ариун явдал юмуу.

Үүний цаана өөр эрх ашиг явааг ч үгүйсгэхгүй юм. Олон нийтийн эрх ашгийг нутаг нугын дов жалгын үзлээрээ нам боогоод суучихсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар аа, ичих нүүртэй, эмзэглэх сэтгэлтэй байгаарай.

 

О.Гал 

 

 

Хорт хавдраар өнгөрсөн 2015 онд 5777 хүн хорт хавдраар өвчилж, 4000 хүн нас барсан, 2017 онд өвчилсөн нь 6000, нас барсан нь 4004, 2018 онд өвчилсөн нь 6074, нас барсан хүний тоо 4412-д хүрчээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.