| | USD/MNT 0₮

Сурагчдад “Битүү шөл” хийж идэх гэрийн даалгавар өгөхийг уриалжээ

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн 11-р сарыэ 26-ны өдөр тохионо.

Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг сурталчлах, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг олон нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөжээ. Үүний нэг нь энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын уур амьсгал бүрдүүлж, монгол айл өрх бүр үндэсний бахархлаа илэрхийлсэн уламжлалт хоол, зоогийг гэртээ хийж хүртэхийг уриалж, энэ түүхэн баярын ширээний гол зоогийг “Битүү шөл” байх нь зүйтэй хэмээн УИХ-ын Тамгын газраас уриалж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичигт энэ уриалгыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, 11-р сарын 26-ны  өдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гэрийн даалгаварт гэр бүлээрээ “битүү шөл” хийх идэх даалгавар өгөх мэдээллийг хүргэхийг салбарын яамнаас хүссэн байна. Энэ албан бичгийг 2024 оны 11-р сарын 15-нд гаргажээ.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.