| | USD/MNT 0₮

НЯЦААЛТ: “Ерөнхийлөгчийн хориг нь Ерөнхийлөгч дахин сонгогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих Ерөнхий сайдыг хайж байгаа” гэх мэдээлэл огт үндэслэлгүй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр өнөөдөр Ubn.mn сайтад гарсан нийтлэлтэй холбогдуулан няцаалт хийжээ.

Тэрбээр, “Ерөнхийлөгчийн хориг нь Монгол Улсын Ерөнхийлөгч дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих Ерөнхий сайдыг хайж байгаа" гэсэн огт үндэслэлгүй, илтэд мушгин гуйвуулсан мэдээлэл тарааж байх тул албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан нь  алдааг эрт засах боломжийг нээж өгч байгаа төдийгүй, Улсын Их Хурал, Засгийн газрыг дэмжиж буй үйлдэл юм. Мөн улс төрийн нам, эвслүүд улсын төсвийн зардлыг бууруулна гэсэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх, хууль дээдлэх зарчим баримтлахыг сануулсан үйлдэл гэдгийг дахин тодотгож байна” гэв.

 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.