| | USD/MNT 0₮
ЭМДЕГ-аас улсын эмнэлгүүдэд санхүүжилт олгохоо больсон тул Япон Монголын хамтарсан эмнэлэг иргэдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ гэсэн мэдэгдэл гаргасан. Гэтэл өнөөдөр Эрүүл мэндийн сайд олон нийтэд мэдээлэл өгөхдөө, "Улсын эмнэлгүүд иргэдээс, хувь хүнээс төлбөр аваад үйлчилгээ үзүүлэхээр болсон зүйл огт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа нь үнэн. Гэхдээ тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа гэсэн юм.
Харин Япон Монголын хамтарсан эмнэлэгийн захирал М.Адилсайханаас энэ асуудлын талаар тодруулахад, “Өчигдөр манай эмнэлэг нийт иргэдэд ЭМД төлсөн байсан ч төлбөртэй үйлчилгээ үзүүлэх болсон талаар мэдэгдэл гаргасан. Сая Эрүүл мэндийн даатгалын мэргэжилтнүүдтэй уулзлаа. Энэ шийдвэрийг буцааж, өмнөх шиг ээ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр боллоо” гэв.
ЭМ-ийн даатгалын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн байдаг. Үүнээс 11 12 дугаар сард зарцуулах мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учир өнөөдрийн нөхцөл байдал үүсчээ. Улмаар ЭМД-ын газрын төсөвт мөнгө байхгүй гэх шалтгаанаар улсын эмнэлгүүд иргэдээс төлбөр авч үйлчилгээ үзүүлнэ гэх мэдэгдэл гаргасан юм. Гэтэл өнөөдөр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан улсын эмнэлгүүд иргэдээс төлбөр авахгүй гэж мэдээлсний дагуу улсын нэр бүхий эмнэлгүүд хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Монголын Японы хамтарсан эмнэлэг өчигдөр иргэдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ гэх мэдэгдэл гаргасан боловч өнөөдрөөс энэ шийдвэрээ цуцалжээ.