| | USD/MNT 0₮
Канад Улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болжээ. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцсон Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртсэн.
Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу “lw2-9” ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарсан байна. Тэрбээр өнөөдөр тус тэмцээний 10 км-ын зайд уралдана.
Энэ тэмцээний дараа Б.Ганболд Норвегийн аварга шалгаруулах тэмцээн, Финланд Улсад ирэх сарын 17-23-нд болох дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм. Б.Ганболд нь “Сочи-2014”, Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын оролцогч ба Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.