| | USD/MNT 0₮
ЭМДЕГ-аас улсын эмнэлгүүдэд санхүүжилт олгохоо больсон тул иргэд улсын эмнэлэгт төлбөрөө төлж үйлчлүүлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Улсын эмнэлгүүд иргэдээс, хувь хүнээс төлбөр аваад үйлчилгээ үзүүлэхээр болсон зүйл огт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа нь үнэн. ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12 сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Гэхдээ тусламж үйлчилгээгээ зогсоох хэмжээнд ХҮНДРЭЭГҮЙ" гэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ