| | USD/MNT 0₮
Өнгөрөгч тавдугаар сард Эверестийн оргилд шерпагийн тусламжгүйгээр авиралт хийсэн Монгол уулчид болох Л.Пүрэвсүрэн Ц.Өсөхжаргал агсныг та бүхэн санаж байгаа байх.
Тэд Эверестийг гурвуулаа зорьсон бөгөөд Л.Пүрэвсүрэн Ц.Өсөхжаргал нар нь оргилдоод буух явцдаа харамсалтайгаар амиа алдсан бол уг багийг ахалж явсан Д.Отгонхүү авиралтын дундаас биеийн байдал нь муудаж уулнаас буусан байдаг.
Тэгвэл Д.Отгонхүү өчигдөр буюу арван нэгдүгээр сарын 19-нд өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Эверестийн авиралтаас хойш 6 сарын хугацаа өнгөрчээ. Одоо сэтгэл санаа тогтворжиж бага багаар дээрдэж л байна. Сүүлийн 6 сар орой унтахдаа, өглөө сэрээд зөвхөн Эверестийн авиралт, та хоёр маань л бодогдож байна даа. Удахгүй буцаад ууландаа авирч эхэлнэ ээ" гэжээ.